Номин Фүүдс компани нь өндөр чанартай хүнсний бараа, бүтээгдхүүнийг боломжийн үнээр өөрийн хэрэглэгч, худалдан авагчидаа хүргэхийг эрмэлздэг. Бид цаг ямагт өндөр чанартай, шинэлэг, загвар дизайн сайтай, амтат бараа бүтээгдхүүнийг импортлон оруулж ирэхийг хичээж ажилладаг.

Манай компанийн эрхэм зорилго:
Зон олныхоо чанарлаг амьдралын орчинг бүрдүүлэлцэгч хамт олон байна.

Номин фүүдс компани 1997 оны 11 дүгээр сард Номин Холдинг компанийн салбар болж анх байгууллагдсан.   Анх өөрөө өөртөө үйлчилдэг супермаркетыг 3-р хороололд байгуулсанаар Номин Фүүдс комaпанийн эхлэл тавигдаж байсан. Номин Супермаркет нь компьютерийн On-Line сүлжээнд холбогдсон, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, өөрөө өөртөө үйлчилдэг супермаркетийн үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн Монгол улсын анхдагч, тэргүүлэгч хүнсний сүлжээ юм.

Энэхүү хүнсний сүлжээгээр үйлчлүүлэгч хэрэглэгч, худалдан авагчдыг 20000 орчим нэр төрлийн хүнсний бараа бүтээгдхүүнээр хангаж байгаа бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн одоог хүртэл дэлхийн олон улсаас, дэлхийн шилдэг компаниудын хүнсний өргөн нэр төрлийн бараа бүтээгдхүүнийг импортлон оруулж ирж байгаа Монголын хамгийн том өргөн нэр төрлийн хүнсний бараа импортлогч компани юм.

Манай компани нь 10 гаруй жилийн турш худалдааны зах зээл дээр амжилттай үйл ажиллагаа явуулсан арвин туршлага хуримтлуулсан импортлогч компани юм. Өнөөдөр бид ОХУ, Герман, Польш, Австри, Словак, Итали, Испани, Нидерланд, Өмнөд Солонгос, Сингапур, Хятад, Турк, Казакстан, Шотланд, Украин, АНУ зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн сайн чанарын хүнсний бүтээгдхүүнийг импортлон оруулж ирдэг. Бид Пепси, Бавариа, Холстен, МакКофе, Жей 7, Голд, Любимий Сад, Бонбонетти, Лотте, Самяанг, Юноли, Овко, Хипп, Оденволд, Екозуна, Роллтон, Балтимор, Фоссалузза, Улкер, Сарай, Тролли, РКК, Сибирский молоко, Ханне, Жонни Вокер, Смирноф, Бэйлис, Виторс гэх мэт олон дэлхийд нэртэй бүтээгдхүүнүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор удаан хугацаанд ажиллаж байгаа итгэлт түнш нь болсон билээ. Мөн импортлон оруулж ирсэн бараа бүтээгдхүүнээ хэрэглэгчид түмэндээ хүргэхийн тулд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 600 гаруй дэлгүүр, ресторан, зочид буудал, бөөний худалдааны төвүүд гэх мэт борлуулалтын бүх сувгуудад бараа бүтээгдхүүнээ хүргэж ажилладаг.

Манай компанийн Номин Супермаркетын сүлжээ дэлгүүрүүд нь хэрэглэгч, худалдан авагчдын дунд нэр хүндтэй болоод зогсохгүй хэрэглэгчдийнхээ хүлээлгэсэн итгэл найдварыг алдахгүй ажиллахын тулд энэхүү сүлжээ дэлгүүрээрээ өөрийн импортын барааг төдийгүй үндэсний үйлдвэрлэгчид, бусад импортлогчдийн бараа бүтээгдхүүнийг худалдаж, хэрэглэгч түмнээ хэрэгцээт бүтээгдхүүнээр нь хангаж ажиллаж байна. Номин Супермаркет нь Улаанбаатар хотын хэмжээнд 10 супермаркет, 1 бөөний худалдааны төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Орон нутгийн хэрэглэгчидээ хэрэгцээт бараагаар нь хангахын тулд Дархан, Эрдэнэт, Ховд, Хөвсгөл, Дорнод аймгуудад өөрийн салбар худалдааны төвүүдээ байгуулсан.
Мөн хэрэглэгчиддээ эрүүл аюулгүй, шинэ хүнсний бүтээгдхүүнийг хүргэхийн тулд 2005 онд 1800 м2 бүхий дулаан болон хөргөлтийн тохируулгатай агуулах, 740 тоннын багтаамж бүхий гаалийн баталгаат агуулах, 32 тоннын даацтай гүүрэн кран, 10 вагон зэрэг хүлээн авах чадвартай төмөр замтай гэх мэт олон том давуу тал бүхий “Номин Агуулах Худалдаа”-г байгуулан ажилласан.

 


Бид борлуулалтын бүх сувгуудад өөрийн бараа бүтээгдхүүнээ өөрийн машинаараа үнэгүй хүргэж өгдөг нь хэрэглэгч, худалдан авагчидаа өөрийн бараа бүтээгдхүүнээр цаг алдалгүй хангах, тэднийхээ алтан цагийг хэмнэсэн үйлчилгээ болж байгаа юм. 
Компанийн хийж бүтээсэн хичээл зүтгэлийг болон нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэрийг үнэлэн 2007 оноос хойш Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын харьяа Нийгмийн Даатгалд Даатгуулагчдыг Дэмжих Холбооноос 2007 онд “Нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага” өргөмжлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимээс 2006 онд “Үндэсний брэнд” өргөмжлөл, Монголын Залуучуудын Холбооноос 2007 онд “Хүмүүнлэг байгууллага” өргөмжлөл, 2007 онд Номин Холдинг компанийн “Шилдэг хамт олон” өргөмжлөл, АПУ ХК, Спирт бал бурам ХК, Витафит ХХК, Сүү ХК гэх мэт үндэсний үйлдвэрлэгч томоохон харилцагч байгууллагуудын “Шилдэг харилцагч” гэх мэт олон шагнал, өргөмжлөлийг хүртэж байсан.

 
Хайлт
Холбоос
Номин Стандарт
Номин Стандарт ХХК нь дотоодын зах зээлд Барилгын материал импортлогч томоохон компани
Номин Констракшн”
Барилга угсралт, засвар, барилгын зураг төсөл боловсруулах, цахилгаан шат, лифт угсрах, барилгын шинэ дэвшилтэт материалийн худалдаа, үйлдвэрлэл болон маркетингийн судалгаа, шинжилгээний ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Номин Электроникс
1992 онд үүсэн байгуулагдсан бөгөөд одоогийн Монгол улсдаа тэргүүлэгч Номин Холдинг группын хамгийн анхдагч компани юм.
Nomin Home Style
“Nomin Home Style” нь 2004 оны 12-р сараас эхэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн
Санал асуулга
Манай бүтээгдхүүн, үйлчилгээ танд таалагддаг уу?
 
Нийт хандалт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр25
mod_vvisit_counterӨчигдөр51
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт377
mod_vvisit_counterСүүлийн 7 хоногт569
mod_vvisit_counterЭнэ сард1325
mod_vvisit_counterСүүлийн сард2219
mod_vvisit_counterНийт60380