Манай вэб хуудсанд зочилж буй хэрэглэгч, харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ энэ өдрийнмэндийг дэвшүүлье!
Одоогоос арван таван жилийн өмнө буюу 1997 онд Номин Фүүдс компанийг үүсгэн байгуулж байсан билээ.
Бид анх Номин Плаза хэмээх хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Монголын хамгийн анхны супермаркетыг байгуулж, хэрэглэгч та бүхэндээ түргэн шуурхай үйлчилгээг хүргэж байсан ба өнгөрсөн арван жилийн хугацаанд хүнсний салбарт амжилттай ажиллаж, дэлхийд алдартай брэндүүдийн хүнсний бараа бүтээгдхүүнийг хэрэглэгч та бүхэндээ хүргэж байгаа билээ.
Үүнээс гадна Улаанбаатар хотод 1 бөөний худалдааны төв, 8 супермаркет, хөдөө орон нутагт 4 салбараа шинээр нээн ажиллуулж, одоог хүртэл эрхэм хэрэглэгч та бүхнийхээ төлөө ажиллаж байна.
|
Зон олныхоо чанарлаг амьдралын орчинг бүрдүүлэлцэгч хамт олон байна. Номин фүүдс компани 1997 оны 11 дүгээр сард Номин Холдинг компанийн салбар болж анх байгууллагдсан. Анх өөрөө өөртөө үйлчилдэг супермаркетыг 3-р хороололд байгуулсанаар Номин Фүүдс компанийн эхлэл тавигдаж байсан. Номин Супермаркет нь компьютерийн On-Line сүлжээнд холбогдсон, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, өөрөө өөртөө үйлчилдэг супермаркетийн үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн Монгол улсын анхдагч, тэргүүлэгч хүнсний сүлжээ юм.
|
Амт нь гашуун байсан учир испаничуудад таалагдсангүй. Харин Кортес болон түүний нөхөд уг ундаан дээр чихрийн нишингэ холиход амт нь сайжирч, хүмүүс ч их дурлах болов.
|
Номин Фүүдс компани нь өндөр чанартай хүнсний бараа, бүтээгдхүүнийг боломжийн үнээр өөрийн хэрэглэгч, худалдан авагчидаа хүргэхийг эрмэлздэг. Бид цаг ямагт өндөр чанартай, шинэлэг, загвар дизайн сайтай, амтат бараа бүтээгдхүүнийг импортлон оруулж ирэхийг хичээж ажилладаг.
1492 оныг хүртэл дэлхий дахин шоколадны тухай ямар ч ойлголтгүй байжээ. Америкийг нээсэн Кристофер Колумб Испаний эзэн хаан Фернандо, хатан хаан Изабелла хоёрт хар хүрэн өнгөтэй самар хэлбэрийн жижиг зүйл авчирсан нь шоколад хийдэг какаоний үр байжээ. Хаан, хатан хаан хоёр Колумбыг ямар гайхамшигтай чухал түүхий эд авчирсан болохыг яаж ч мэдэх билээ.









